“Outlaw” хамтлагийн Б.Бямбасүрэн таалал төгсчээ

2020 оны 02 сарын 10

Эрдэнэт хотоос Монголын хип хоп урлагт хүч түрэн орж ирсэн “Outlaw” хамтлагийн гоцлол дуучин Б.Бямбасүрэн таалал төгсчээ. Тэрээр нойр булчирхайн хорт хавдар гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. “Outlaw” хамтлагийн залуус “Зүрхэн тэнгэрийн наран”,”Мөсөн хайр”,”Надаас бүү холдооч”,”Хайр яагаад”,”Чи миний бүх юм байсан”, “Нандин” зэрэг залуусын даган дуулах дуртай хит дуунуудаар хэдийнэ монголын хип хопын ертөнцөд өөрийн байр сууриа эзлэсэн билээ. Анх 2000 оны дундуур тус хамтлагийн хит болж байсан "Мөсөн хайр" дууг гоцлон дуулсан, хамтлагийн анхдагч гишүүдийн нэг Бямбаа буюу Б.Бямбасүрэн байсан юм.

Түүний гэр бүл, найз нөхөд, фенүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 11
202.70.37.34
аль нь

аль нь вэ. бүгдээрээ өнгөрциймүү\n

2020 оны 02 сарын 10
103.26.195.234
123

Ум ма ни бад мэ хум

2020 оны 02 сарын 10
66.181.169.5
мт

Ум ма ни бад мэ хум