Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 40 000 давлаа

2020 оны 02 сарын 10

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас ням гарагт 97 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 908 хүрлээ. Эдгээрээс 91 нь Хубэй мужид бүртгэгджээ. Мөн 632 хүн эдгэрснээр нийт 3281 хүн эмнэлгээс гарсан байна. 

Тэгвэл уг өдөрт коронавирусээр халдварласан 3281 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрсэн бол уг коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ. 

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Xinhuanet.com

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.