Архангайд залуусын өрсөлдөөн ширүүснэ 

2020 оны 02 сарын 10

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах явц намууд дотор эрчимжиж, горилогчдын нэрс тодорч эхэлжээ. WWW.ZUV.MN сайт УИХ-ын сонгуульд горилогчдын прогнозыг аймаг, дүүргээр багцлан танилцуулж эхэллээ.

АРХАНГАЙ АЙМАГ 

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 3 мандаттай Архангай аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулж,  Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар  Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдож байв. Ингэж өмнөх 3 удаагийн сонгуульд тэр чигээрээ цэнхэртсэн  Архангай аймагт шинэ залуус хүч түрэн орж ирсэн гэж хэлж болно. Тэгвэл  2020 оны УИХ-ын сонгуульд МАН, АН, МАХН-аас Архангайд даагаа нэхэх болон шинээр нэр дэвших магадлалтай улстөрчдийн нэр урьдчилсан байдлаар тодорчээ.

Тодруулбал, 
МАН-аас УИХ-ын гишүүн,  БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг , УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат , УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нарын нэр  яригдаж байна. Тэднээс Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат МАН-аас  гарцаагүй дэвших 20 гаруй хүний жагсаалтад багтжээ. Мөн сайд Ё.Баатарбилэгийн нэр хүнд дажгүй  гэж тооцоолон хуучин тойрогт нь сойх бололтой. Эмэгтэйчүүдээс Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, олонд танигдсан гэдгээр нь  А.Цогцэцэгийг дэвшүүлэх магадлал өндөр.  
Харин АН-аас  УИХ-ын гишүүн асан  Б.Болор, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг  нар дуулдаж байна. Гэхдээ МАН-ын залуу боловсон хүчний эсрэг мөн л залуусаа түлхүү сойх, шинэ хүмүүс нэр дэвшүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Тухайлбал тус намын  Боловсрол, шинжлэх ухааны бодлогын зөвлөлийн дарга Б.Жаргалан, Архангай аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Мөнхсайхан нарыг сойж магадгүй байна. Б.Жаргалангийн тухайд  УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын охин юм. Аавыгаа гишүүн байх үеэс л АН-ын гишүүн болж, хурал, цуглаанд нь гүйх болсон Б.Жаргалан 2018 оноос намын дарга С.Эрдэнийн удирдлагад  ажиллаж буй. Мөн  нэгэн шинэ залуу горилох болсон нь “Хөх чоно” группийн өв залгамжлагч, АН-ын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга. Одоогоор нам дотроо дэмжлэг авсан  эсэх нь тодорхойгүй ч хувийн амбиц өндөр  яваа сурагтай. Түүнийг Эрчим хүчний сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү гэдгээр нь улстөрийн хүрээнийхэн гадарладаг. Тэрбээр аавынхаа адил хурдан морь  шимтэн сонирхдог аж. 

Харин МАХН-аас “Сонгох эрх”  ТББ-ын тэргүүн, намынхаа Гүйцэтгэх товчооны гишүүнээр ажилладаг  Б.Ганцэцэг, олон улсын эрхзүйч,   “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга  Н.Тамир, 2016 оны сонгуульд мөн л Архангайд нэр дэвшиж байсан Ц.Цэдэндамба нарын нэр яригдаж байна. МАХН энэ удаа өмнөх сонгуульд өнжсөн  туршлагатай улстөрч Н.Удвалыг эмэгтэйчүүдийн төлөөлөл болгон сойх   төлөвлөгөөтэй байна. Н.Тамир, Ц.Цэдэндамба нарын  тухайд өмнө нь  нэр дэвшиж байсан туршлагатай ч олон нийтэд  танигдаагүй гэж хэлж болно. 

Ийнхүү энэ жил Архангай аймагт МАН-ын улиран дэвших залуу гишүүд, АН, МАХН-аас шинэ залуу боловсон хүчнээ сөргүүлэн тавьж залуусын дунд  өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй.   


С.Отгоо 


 

Сэтгэгдэл (13)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 13
124.158.74.120
м

Хаха Мөнхбат, одоо болиоо чи

2020 оны 02 сарын 12
66.181.161.6
J

Doktor Munhjargal demjij bga

2020 оны 02 сарын 12
66.181.161.6
J

Doktor Munhjargal demjij bga

2020 оны 02 сарын 11
66.181.161.36
zochin

Manai nutgiin zubluliin darga Munkhjargal doktoriig demjij bainaa.

2020 оны 02 сарын 11
202.131.227.174
Зочин

одоо 40,50,60 оныхон гэртээ амрах хэрэгтэй. Залуучуудад зайгаа тавьж өгөхийг уриалж байна.

2020 оны 02 сарын 10
119.40.100.154
Zochin

Шаардлага хангах хүн 1 ч алга. Архангайд гарах магадлал хамгийн өндөртэй доктор Мөнхжаргалын нэрийг яагаад оруулаагүй байна.

2020 оны 02 сарын 10
103.212.117.216
зочин

хэрэгтээй хүн ганц ч алга даа

2020 оны 02 сарын 10
192.82.64.215
1

ха. ха мөнхбат ч гэх шиг. архангайхан энэ тэнэгүүдээ дахиад гаргавал ёстой инээд хүрэх юм байна. хэн ч дахин орох эрхгүй этгээдүүдийн нэр. хашрахгүй бол дахиад гаргаад үз

и(124.158.74.120)
2020 оны 02 сарын 13

харин тийм ээ, нутгийн нэр баасдагч баастай бацаан

2020 оны 02 сарын 10
66.181.169.108
зочин

ЕС Хүрэлсүх ёс зүйгүй хулгайчуудаа 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээ биздээ, тэгэхээр мөнхбат, баатарбилэг, тэмүүлэн гэсэн гурван хулгайчаа арай нэр дэвшүүлэхгүй байлгүй дэ, харах л үлдлээ

zochin(202.179.31.91)
2020 оны 02 сарын 12

ene Udval ania odo bolio.maijiganaad zaluusaa gyitseh yy ..zaigaa tabi ania min ee. nam tor taniig tsagtaa ih l xarj yzsen baih da.hanaagyi l bna yy ta.\n\n

Хэнчбиш(98.244.106.112)
2020 оны 02 сарын 11

Тэгээд угсаа залгамжлагчид уяачдыг дэмжих хэрэг үү

Зочин(119.40.100.154)
2020 оны 02 сарын 10

Харин тийм. Мөнхбат, Баатарбилэг, Тэмүүлэн гэсэн гурван хулгайчийг дэвшүүлэхгүй байлгүй дээ