ЖҮДО: Тедди Ринер 9 жилийн дараа анхны ялагдлаа амслаа

2020 оны 02 сарын 10

Жүдо бөхийн "Парисын их дуулга" тэмцээн хоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэгвэл энэ тэмцээний онцлох нэг тамирчин болох Францын жүдогийн домог, олимпийн хошой, дэлхийн 10 удаагийн аварга, Тедди Ринер нутгийнхаа татами дээр Японы Кокоро Кагэүрад ялагджээ.

Тэрээр 9 жилийн турш 154 дараалан ялалт байгуулсан. 

Харин Ринерийн хамгийн сүүлд 2010 оны 9-р сард Токио хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлттэй жинд, финалд Японы өөр нэг япон жудоч Даики Камикавад ялагдаж байсан аж. 

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Eurosport

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.