ЭМЯ: Гашуунсухайт боомт орчимд 2 хүн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон

2020 оны 02 сарын 10

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамны төлөөлөл шинэ коронавирусийн  халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Албаныхны өгсөн мэдээллээр амралтын өдөр Гашуун сухайт боомтоос 120 км газарт байрлах Халиут хэмээх газар  2 хүн коронавирусийн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсоныг мэдээллээ. Тиймээс  тээвэрчдийн төвлөрөл болсон уг газарт халдвар хамгааллын  түвшинг нэмэгдүүлж,  тээвэрчдэд ариун цэвэр сахиулах, амны хаалт хэрэглүүлэх, хөдөлгөөнийг  хязгаарлах зэрэг арга хэмжээ аван ажиллаж байна.

2020 оны хоёрдугаар сарын  8-ны байдлаар дэлхийн  25 улсад  40550 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нас баралтын түвшин буураагүй байна.  Хятад улсад халдвар авсан хүмүүсээс 6400 гаруй хүнийх нь биеийн байдал хүнд, 910 хүн нас бараад байна.  

25 мянга гаруй тохиолдол Хубэйд бүртгэгдсэн.  Сингапурт илэрсэн тохиолдлын халдвар авсан үүсвэр нь тодорхойгүй байна.

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (6)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 10
202.126.89.236
Хх

Монголд юм уу тэнэгээ

2020 оны 02 сарын 10
202.21.108.140
Рсооөтоө

ӨМӨЗО- ны Баяннуур аймгийн Халиут хотод гэж тодорхой зааж бичихгүй бол хүмүүс төөрөгдөж эндүүрээд байна. Ер нь ч тэгээд бусдын юмыг хуулахаас цааш хэтэрдэггүй, мэдлэг байхгүй ийм сайтуудыг хааюал яасан юм бэ дээ.

Баагий(103.57.93.24)
2020 оны 02 сарын 11

Албаар ийм мэдээлэл оруулж хүмүүсийг айдаст автуулах ямар хэрэгтэй юм бэ? Балай новшнуудад авлаг арга хэмжээ байна уу?!?!н

мөөг(202.9.40.78)
2020 оны 02 сарын 10

тийм шүү

2020 оны 02 сарын 10
202.131.243.190
Зочин

Шууд газар дээрээ коронавирус мөн биш гэдэг нь тогтоогддог болчихоогүй биз дээ? Танайх мэдээлэлдээ хариуцлага хүлээдэг үү?

2020 оны 02 сарын 10
192.82.73.168
Зочин

Монгол уу