ОСКАР-2020: Шилдэг эмэгтэй, эрэгтэй туслах дүрийн жүжигчид тодорлоо

2020 оны 02 сарын 10

92 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг эрэгтэй туслах дүр" шагналыг "Холливудад нэг удаа" киногоор жүжигчин Брэд Питт хүртлээ. Энэ түүний кино урлагийн 30 гаруй жилийн түүхэн дэх жүжигчний хувиар хүртсэн анхны Оскар юм. Өмнө нь Брэд Питт "12 years of slave" киногоор шилдэг продюсерийн шагнал хүртэж байжээ. 

Харин “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Лора Дерн хүртжээ. Тэрээр анх удаа Оскарын наадмаас шагнал авч байна. Тэгвэл “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд мөн Кэти Бейтс /“Ричард Жуэллийн хэрэг”, “Richard Jewell”/ Скарлетт Йоханссан /“Жожо туулай”, “Jojo Rabbit”/, Флоренс Пью /”Бяцхан эмэгтэйчүүд”, “Little Women”/, Марго Робби /“Дуулиан”, “Bombshell”/ нар нэр дэвшсэн байна.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: IndieWire

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.