Ж.Ган-Эрдэнэ:Энэ жил ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлнэ

2020 оны 02 сарын 10

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ  “Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Өнөөдрөөс монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 16-ныг хүртэл явагдана. Монгол хэл, бичгийн шалгалтыг урьдчилж авна. Бүртгэл бүрэн онлайн байгаа. Бүргүүлэхийг хүссэн хүн өөрийнхөө мэдээллийг бүрэн оруулна. Ингэхдээ өөрийн тод зургийг оруулах шаардлагатайг санууллаа.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 28-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Энэ хоёр шалгалтын хуваарийг өмнөх оны төгсөгчид ялгаагүйн улмаас Монгол хэл бичгийн шалгалтынхаа бүртгэлээс хоцорсон тохиолдол олон бий. Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилээс босго оноотой болсон. Хэрвээ Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй зохицуулалттай. Урьдчилсан байдлаар Монгол хэл, бичгийн шалгалтад 32,000 шалгуулагч орно гэж тооцоолон, улсын хэмжээнд 50 шалгалтын төвийг бэлтгэх ажлын хангаж байна.

Мөн бид энэ жилээс ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Учир нь шалгуулагчид өөрийн бичиг баримт, материалыг мартаж ирэх тохиолдол байдгаас гадна өөрийнхөө өмнөөс өөр хүүхэд шалгалтад оруулах ч тохиолдол цөөнгүй гардаг. Шалгалтын материалаа мартсанаас болж шалгалтаасаа хоцорч, орж чадахгүй байх эрсдэл үүсдэг. Тийм учраас энэ жилээс царай таних технологийг нэвтрүүлнэ. Энэхүү технологийг ашигласнаар тухайн шалгуулагчийн зураг таарч байвал, заавал бичиг баримтыг нь шаардахгүйгээр оруулах боломжтой гэв.

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 10
103.9.90.50
зочин

Царай таних төхөөрөмж яах вээ.. эхлээд хүүхдүүддээ хангалттай сайн боловсрол, мэдлэг олго! Төсвийн таван цаасыг хэрэгтэй хэрэггүй программ, тоног төхөөрөмжид үрэхээ болимоор юм. Мөнгө цавчих л арга шүү дээ. Төрийн албаны шалгалт гэж элгийн юм болсон. Шалгалтын тестээ ч боловсруулж чаддаггүй, программ дээр суралцагчдын дүнг өөрчилж луйвар хийдэг ийм л юм байгаа ш дээ! Хар машин шиг.