Монгол Улсын хилээс 100-180 км зайд 5 хүнд халдвар илрээд байна

2020 оны 02 сарын 10

Улсын онцгой   комисс  яг  одоо Төрийн ордонд  хуралдаж байна. Хурлаар  БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудад ажилласан  Ажлын хэсгийн  тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд боомтуудад тусгаарлах байр бий болгосон, боомтын үед ачааллаа даван туулсан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдрийн  Боомтын хөдөлгөөн зогссон зогсчээ. Вирусийн халдвартай холбоотойгоор  Эрээн хотод байгаа иргэдийн бөөгнөрөл үүссэн тул  хоёр талын консулын газар хамтран арга хэмжээ авч 5 өдрийн хугацаанд  1780 иргэнийг Монгол Улсад нэвтрүүлсэн байна. 

Замын үүдэд ихэнх албан хаагчид уртасгасан цагаар ажилласан тул урамшуулал, бэлдсэн тусгаарлах байрыг ашиглалтад оруулах зардлын асуудлыг шийдвэрлэх, боомтууд дээрх ариутгалын бодис, хувцас хэрэглэлээр хангах. Одоогоор 3 хоногийн нөөцтэй байгааг танилцуулаа. Мөн анбогд, Гурвантэс, Ноён сумдад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоожээ. 

Одоогоор халдвар Монгол Улсын хилд ойртож байгаа бөгөөд 100-180 км зайд байрлах бүс нутагт 5 хүн уг вирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.