СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдлаа


2021 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаннд зам тээврийн ослын шинжтэй 474 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.01.18-аас 19-нд шилжих шөнө Төв аймаг, Баянжаргал сум Эрдэнэ 3-р баг “Бүдүүн” гэх газар /сумын төвөөс урагш 45км төв дотор/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож  жолооч 35 настай, эрэгтэй амиа алдсан хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж байна.
  • 2021.01.21-ний 02:09 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум “Таван Эрдэнэ” захын хажууд шороон замд Mitsubishi Lancer маркийн автомашины онхолдож, зорчигч 19 настай болон 22 настай, эрэгтэй нарын хоёр хүн гэмтэж, жолооч 17 настай, эрэгтэй амиа алджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна