О.Батханд: Жагсаалд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар ямар ч хамааралгүй


Ерөнхийлөгчийн тамгын газраас талбайд болсон жагсаалын асуудлаар мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны дарга О.Батханд "2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Намайг О.Батханд гэдэг Ерөнхийлөчийн тамгын газарт ажилладаг. 

Би Монгол улсын жирийн нэгэн иргэн. Нийслэлд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан болзошгүй хүний нэр дотор намайг нэрлэсэн. Ямар учраас намайг жагсаал цуглаантай холбож байгааг ойлгохгүй байна. 

Би хуультай улсад амьдарч байгаа гэж өөрийгөө бодож байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан болзошгүй гээд мэдээллүүд яваад байна. Ц.Туваан, С.Эрдэнэболд нарын хүмүүсийн нэр холбогдож байна. 

Үнэн ба Зөв намын тэргүүн А.Отгонбаатар гэрийн халат болон шаахайтай жагссан. Түүний ярьж байгааг сонсоод шударга монгол хүн байна гэж харж байснаас би энэ хүнтэй холбогдоогүй. Тухайн өдөр Сүхбаатарын талбайд бүх намын төлөөлөл оролцсон. ХҮН намын дарга Т.Доржханд лайв хийж байсан.

Энэхүү жагсаалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн иргэн хүнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна" хэмээв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна