КОРОНАВИРУС: Нийт 3999 хүн бүрэн эдгэрчээ

2020 оны 02 сарын 11

Хятадын Эрүүл мэндийн газраас "Уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, эдгэрсэн нийт иргэний тоо 3999-д хүрлээ" хэмээн мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 716 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнээс 427 хүн Хубэй мужийнх аж.

Харин нийт 1016 хүн уг вирусээр нас барж, коронавирусийн халдвар авсан гэж батлагдсан 42,638 тохиолдол 31 мужид бүртгэгджээ.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Хinhua

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.