Ч.Уртнасан нарыг суллах эсэхийг өнөөдөр шийднэ

2020 оны 02 сарын 11

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Тэднийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны  өдөр гаргаж  30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм.Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан.

Тэгвэл өнөөдөр /2020.02.11/ анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг хянах шүүх хуралдаан товлогджээ. Уг шүүх хуралдаан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох бөгөөд  анхан шатны шүүхийн захирамжийг Ерөнхий шүүгч хүчингүй болговол тэд цагдан хорионоос суллагдах юм.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.