Шуурхай мэдээ: Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ 

2020 оны 02 сарын 12

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусийн тархалттай холбоотойгоор гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Засгийн газраас 2020 оны  2-р сарын 13-наас эхлэн Монгол Улсад хэсэгчлэн  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд гамшгийн зарлан мэдээллийг ард иргэдэл хүргэх, төрийн байгууллага, хуулийн этгээдүүдийг ажиллах цагийн хуваарийг тусгай горимд  шилжүүлэх, хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Мөн  Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Засгийн газраас  эцэслэн  шийдвэрлэлээ. 

Т.Хэрлэн

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 12
202.9.46.61
Зочин

Хилээ хаагаагүй байхад хэдэн 100 верус тээгч орж ирээд энэ уудам нутгаар нэг тарж бна.Ийм байж хорио цээр ямар үр дүн өгөх вэ.