Хөвсгөл аймагт дахин таван удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ


2021 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газарт 3.7-4.8 магнитудын хүчтэй таван удаагийн газар хөдлөлт болжээ.

Нэгдүгээр сарын  25-ны өдрийн:

  • 20:42 цагт 3.9 магнитуд,
  • 21:53 цагт 4.8 магнитуд,
  • 22:01 цагт 3.7 магнитуд,
  • Нэгдүгээр сарын 26-ны:
  • 01:23 цагт 4.1 магнитуд,
  • 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Сануулахад, Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна