Гэрийн нөхцөлд хэрхэн ДАРХЛААГАА дэмжих вэ?

2020 оны 02 сарын 13

Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусийн халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт гэсэн үг.

Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Тэгвэл танд дархлаагаа сайжруулах дараах аргуудыг уншигч та бүхэндээ хүргэе.

-Шингэн юм сайн уух хэрэгтэй

 Ялангуяа хүйтний улиралд болж өгвөл халуун юм ууж байх.

- Жимс, ногоо сайн идэх

Манай улс харьцангуй боломжтой нөөцтэй. Аньс, нэрс , чацаргана, хад гэх мэт жимснүүдээ зундаа нөөцөлж авчихаад өвлийн хүйтэн сэрүүн үед гаргаж хэрэглэх юм бол дархлаа муудна гэж байхгүй. Нэмж хэлэхэд дээрх жимснүүдээ буцалгаж хэрэглэх нь зохисгүй. Харин органикаар нь хэрэглэх нь илүү үр дүнтэй.

- Сүү, цагаан идээг сайн хэрэглэх /аарц, тараг, ааруул/ 

Манайхан зун нь их хэрэглэчихээд, өвөл нь хэрэглээгээ багасгачихдаг. Энэ нь буруу юм. Манайхан харьцангуй гаднын орны юмыг хэрэглэдэг байснаа больсон. Өөрсдөө амин дэмтэй цэвэр зуун хувийн органик бүтээгдэхүүн янз бүрийн сав баглаатай гаргадаг болчихсон байна. Тэдгээрээс мэдээж амин дэм авч дархлаажуулалтаа сэргээж чадна. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл ямар ч сайн юм хор болдог. Мөн үрлэн витаминыг өдөрт 3-4 ширхгээр нь буюу нормоор нь идэх хэрэгтэй. 

- Хүйтний улиралд халуун хоолыг дөрвөөс таван удаа идэх нь илүү зохимжтой

Хэрвээ боломжгүй гэвэл өдрийн гурав хоолоо иднэ. Үндсэн гурван хоолных нь хоёр нь эсвэл нэг нь махан хоол байж болно. Хамгийн гол нь өдрийн цагтаа өдөртөө авах уургийнхаа хэмжээг сайн авах нь маш чухал харин орой биш. Дархлаагаа сайжруулах дээрх аргуудыг хэрэглэж болно. Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй холбоотой. Тиймд хүн тус бүр өөрсдийн биедээ анхаарч цаг гаргаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

- Стресст автахгүй байхыг хичээх нь нь дархлаагаа сулруулахгүй байх нэг арга

Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал эсийг сайжруулдаг. Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг 50 хувиар бууруулж, дархлааг сайжруулахад үр дүнтэй.

- Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж байх

Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй. Нойроо зөв зохицуулах.

Харин та дархлаа суларснаа хэрхэн мэдэх вэ?

Өөрийн эрхгүй л бие амархан эцэж сульдах, архаг ядаргаатай болох, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрдэг. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга өвдөнө. Мөн уруул дээр хомхой гарах нь бие организм дэх хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс юуны түрүүнд дархлаа сайжруулах бэлдмэл ууж, олон аргуудыг хэрэглэх хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.