“Diamond Princess” хөлөг онгоцноос коронавирусийн халдвартай 44 хүн шинээр илэрч, нийт 218-д хүрлээ

2020 оны 02 сарын 13

Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоц дээрээс 44 хүн коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 218 хүрсэн гэж Японы эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, шинээр илэрсэн халдвар тээгчдийн 29 хүн нь Япон улсын иргэн аж. 

Уг хөлөг онгоцонд 50 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим хүн байгаа юм. Үүнээс 2700 нь зорчигч байгаа бөгөөд нийт зорчигчдын хагас нь 70 болон түүнээс дээш настай тул халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа юм. Иймд уг хөлгийг хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөл хорионд байлгахаар болсон ч шаардлагатай бол хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж болзошгүй байна.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.