З.Энхболд Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувь болгож өгөөд явлаа

2020 оны 02 сарын 14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.  Тамгаа хүлээлгэн өгсөн З.Энхболд одоо АН-аа бараадах бөгөөд УИХ-ын сонгуулийн ажил руу эргэлт буцалтгүй орох бололтой.

Ажлаа хүлээлгэн өгөхдөө тэр зүгээр ч нэг мэдэгдэл хийсэнгүй. Нэгэн цагт АН дотор нэг фракц болж, бүх асуудлыг нэг амьсгалаар шийддэг байсан Ч.Сайханбилэг нарын улстөрчид рүү зүү шидлээ. Тэрбээр: Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа Элчин сайдын яаманд хандсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй гэсэн зүү шиг хурц мэдэгдлийг хийсэн байгаа.

Ч.Сайханбилэг зүгээр суусангүй. Өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэв” хэмээгээд иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй гэсэн мөрүүдийг тэмдэглэн үлдээжээ.

Харамсалтай нь З.Энхболд ЕТГ-ын хаалгыг хаахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын 62 хувьтай байсан рейтингийг 8 хувь руу унагаж өгөөд явж байна. Энэ нь Х.Баттулга, түүний улстөрчийн нэр хүндэд томоохон эрсдэл бий болгосон гэсэн үг юм. З.Энхболдыг Төрийн ордноос явсанд олон хүн талархаж байгаа ч хамгийн их айж байгаа хүмүүс нь АН-ын болж хувирчээ. З.Энхболдын сургаар энэ намынханд одоо үйлээ үзэж, үсээ зулгаах нь гэсэн түгшүүрийн дохиотой өдрүүдийг угтаж эхлээд байна

Сэтгэгдэл (7)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 16
64.119.20.35
Энхболд ерөнхийлөгч

Харин ч зүг чигийг нь зааж тус болсон байх шүү.

2020 оны 02 сарын 16
122.201.31.27
zochin

Estoi neg uls turiin untsguus harj bichine gedeg l ene bh daa 60 huvias shuud l 8 huvi boltloo unaad l ene nuhur chini jinhene daldiig hardag nuhur bish uu uls turchdud odoo sudalgaa hiilgej munguu ureh shaardlagagui bolloo ene nuhruus asuugaad l bolloo amar bolson bn

2020 оны 02 сарын 15
72.196.192.250
Ajiglagch

Mongoliin ardchilaliig ustgah daalgavariig hen negnees avsan hvn baihaa !\n”Hanilj yavaad nuhuruu, hatirch yavaad morio, haltirch oichood hangaigaa” gej vg biidee.\nHamtran zvtgegchdee dandaa araas ni hutgaldag l hvn shig haragdaad baigaam daa!

2020 оны 02 сарын 14
64.119.16.180
Zochin

Huniig araich ingej helj bolohgyi .

2020 оны 02 сарын 14
148.78.1.72
Ооы

Харин ч өсгасөн байхаа

2020 оны 02 сарын 14
202.126.89.88
В

Зика вурис гэдэг ч ерөнхийлөгчийн тг-н ажлыг хийсэн шиг хийж мангаруулыг гөлөг болгосон нь үнэн одоо ан-с нэр дэвшихээр мангаруудад бүүр халтай тул лалар тролуудаараа ээлжит дайралтаа хийгээд эхэлж энэ комментийг усгаараы лаларуудаа

2020 оны 02 сарын 14
122.201.24.208
АН

за тэгвэл одоо АН-ын нэр хүндийг дахин унагах нь дээ гэж. Энэ АН-д одоо энэ жижиг нөхрөөс илүү мэдлэг боловсролтой, ажлын хурдтхай хүн байхгүй юм уу. Би л хувьдаа Ан-ын С.Эрдэнэ тэргүүтэй З.Энхболд нарын хэсэг хүмүүсээс залхаж байна шүү.Үгүй бүр дургүй хүрч байна