Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс асуу


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж,  гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюу толгойн хэлэлцээр амаргүй нөхцөлд ажиллаж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгсөн. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх. 

Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж ярьж байгаа учир үүнийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрийнхөөрөө захирамж гаргасан вэ гэж асуу. Яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, өнөөдөр ногдол ашиг авахгүй болсныг асуу. Яагаад өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсныг асуу. Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйл өрнөж байхад би байгаагүй. Гэхдээ энэ завхралыг засахын тулд өнгөрсөн нэг жилийн турш хичээсэн. Цаашид ч энэ байр сууриндаа хатуу байх болно" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: 






Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.203
    2021/01/28

    алдааг засах гэж гарсан биздээ

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/01/28

    Бидон Ганбаа д таарсан хариултыг нь еглее

    Хариулах
  • 202.126.90.114
    2021/01/28

    Чааваас даа ядарсан ардууд чинь тэр хүнийг хаанаас олж асуух бэ дээ амьдардаг аристотель 2оо хамгаалхаа хурдан сурах юмдаа

    Хариулах
  • 64.119.21.29
    2021/01/27

    зөв хариулт АН - витон ганбат гэдэг малд зөв хариулт ,асуулт тавьжээ ,АН элбэгдорж луйварчингаасаа л асуух нь зөвөө, эсвэл авилгачин Улсын Баатар цолтой Эрдэнээс асуу мал Ганбатаа

    Хариулах
  • 66.181.161.75
    2021/01/27

    Зөв хариулт өгсөн байна.

    Хариулах