Хотын дарга С.Амарсайхан нийслэлийнхний ажлыг нууцаар шалгажээ 

2020 оны 02 сарын 17

 

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан  яг одоо /2020.02.17/ Хангарьд ордонд болж байна. Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан “Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, хяналт  тавьж байгаа байдал, замын цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгааг онцоллоо. Тэрээр “Коронавирус бол ханиад биш. Энэ бол тахал гэдгийг хэлээд байгаа.

Хотын хувь заяа хаашаа эргэхийг энд сууж байгаа хүмүүс шийдэж байгаа. Та бүхний ард өөрсдийн  тань гэр бүлээс эхлээд иргэд, оршин суугчид итгэж суугаа. Хариуцлагаас гадна сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй байна. Албан маягаар өгч байгаа даалгаврын нэг хэсэг нь үзэгдэл гэж хүлээж аваад нөгөө хэсэг нь ажил гэж хүлээж аваад хэрэгжүүлэх гэж зүтгэдэг байж таарахгүй. Төрийн албан хаагчид худал мэдээлэл тараахгүй, худал мэдээлэлд автахгүй байх шаардлагатай байна. 

Өчигдөр орой би   Налайхын постын хяналтыг хөндлөнгөөс ажиглалаа. Хэн ч  намайг зогсоож шаардлага, хяналт тавьсангүй. Халуун хэмжсэнгүй. Хяналтын цэг дээр ажиллаж байгаа хүмүүс нь футиктээ ороод суучихсан байна.  Тухайн өдрийнхөө 21.55 минутад Хонхорын хяналтын цэгээр явахад мөн л  зогсоогоогүй, хяналт хийгээгүй. Ингэж нүд хуурч, халтуурдаж ажиллавал дүрэм журам гаргаад, ажил хийж байна гэж хотыг эрсдэлд оруулаад яах вэ. Зориуд би ганцаараа  машинаа барьж эргүүл хийсэн” юм гэлээ.  Тиймээс цаашид  халуун хэмжигч багажаа тогтмол ажиллуулах, нэг удаагийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах зэрэг асуудалд анхаарч үр дүнтэй ажиллахыг анхаарууллаа. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 22
66.181.190.137
Аагий

Ингэж шалгах нь зүйтэй,угаасаа Үнэн ч сэтгэлтэй ажилладаг хүн Маш ховор болсон.

2020 оны 02 сарын 18
202.9.46.63
Зочин

Гүнтийн пост машинд 4 хүн байхад 2 хүнийх нь халуун үзээл 2 хүнийхийг нь үзэхгүй байх юм

2020 оны 02 сарын 17
64.119.22.55
Zochin

Амьд үхдэлүүд кинонд вируснээс болж хүмүүс амьд үхдэлүүд болдог

2020 оны 02 сарын 17
2.58.194.135
Зочин

Мундаг сэтгэлтэй юм аа. Ажлыг ингэж л хийх ёстой. Хотын даргаа нууц шалгалтаа дан ганц хорио цээрийн дэглэм гэлтгүй гаргасан шийдвэрийг тань хэрэгжүүлж байгаа эсэхийг чиглэл болгоноор шалгаарай. Доод шатандаа алдаа завхрал хэр их байдагийг мэдэх болно.

2020 оны 02 сарын 17
202.9.40.179
zochin

xotiin dargiig sain xiij bgaa shvv.\nulam chambairuulxiig xicheegeerei. amjilt\n