БЗД-ийн нэгдсэн эмнэлэг хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа нээнэ

Өчигдөр 17 цаг 40 минут

Коронавирусийн халдварын голомт хумигдсан тул БЗД-ийн нэгдсэн эмнэлэг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа нээхээр болжээ.

Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамгийн анхны тохиолдол илэрч, тус төвийн үйл ажиллагааг зогсоосон билээ. 

Үүнээс хойш нэг сарын турш халдварын голомтыг хумихын тулд тухайн эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажиллаж хүнд үеийг давж чадлаа гэж тус дүүргийн онцгой комисоос мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна