Монгол Улсын 32 дах Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо


Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо.

Өдгөө 41 настай тэрээр ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдын нэг болж буйгаараа онцлог юм. 

Ийнхүү МАН-ын Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжснээр уг саналыг УИХ руу оруулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, санал хураалтад оролцсон 66 гишүүний 58 хувь нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томиллоо. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР: Тэрээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

БОЛОВСРОЛ:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль,
  • 2001 онд Бэрс дээд сургууль,
  • 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2015 онд АНУ-ын Харвардын Их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга





Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.54
    2021/01/28

    .

    Хариулах
  • 66.181.189.169
    2021/01/28

    Ажил. үүргээ амжилттай сайн. Хийгээрээ амжилт хүсье

    Хариулах
  • 103.229.122.44
    2021/01/28

    Шударга ажиллаж залуу хүний эрч хүч ухааныг үзүүлж улс орноо өөд татаарай. Амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.89
    2021/01/27

    1.Залуу хүн 2. Зөв бдолтой хүн. 3.Монголын төлөө гэсэн санаа бий. ГАНЦХАН АНХААРАХ ЗҮЙЛ. ХӨРӨНГӨНД БИТГИЙ ШУНААРАЙ. ТЭР ЧИНЬ ХҮНИЙГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ОРООГООД АВДГИЙМ. ЭХЛЭЭД ХОЛ БАЙ. ОЙРТОХ ҮЁ АЯНДАА ӨӨРӨӨ ГУЙГААД ЭРДГИЙМ. БАЯЖИХ ГЭЖ БИТГИЙ ЯАРААРАЙ.

    Хариулах
    • 172.58.141.224
      2021/01/28

      Estoi vnen vg shvv zaluu hvn sain sonsoj medej yvah heregtei Saihan zuvulguu ugsun tand Bayarlala

  • 203.91.115.47
    2021/01/27

    Тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгож өгөөрэй Шинэ eрөнхий сайд минь Хөгшин бид дэндүү бага тэтгэвэртэй дөнгөж гол зогоох төдий амь зууж байна шүү

    Хариулах
  • 203.91.115.43
    2021/01/27

    Zalu shudarga hun odool zaluus Yu hiidgiig haruulaad ogoosei bid huleeseer l baiga shudarga uneniig

    Хариулах