Татварын ерөнхий газар: НӨАТ-ын СУГАЛАА байхгүй бол баримтууд нь ЦААС болно

Өчигдөр 20 цаг 39 минут

“НӨАТ-ын сугалаа шударга бус явагдаж байна, IT ажилтан нь гэр бүлээрээ 30 гаруй удаа удаа азтан болжээ” зэрэг мэдээллүүд цахим орчинд тархаж иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж буй. Үнэхээр мэдээлэлд ойр байдлаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлсан бол гэмт хэрэг мөн.

 Гэвч иргэдийн зүгээс НӨАТ-ын сугалааг болиулж, буцаалтын хувийг зохих түвшинд нэмэгдүүлж, иргэдийг тэгш эрхээр хангахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байгаа юм. 

Товчхондоо иргэд НӨАТ-ын сугалаатай холбоотой хардалт сэрдэлт, сэтгэл дундуур байдлаас залхсан гэж хэлж болно. 

Гэтэл Татварын Ерөнхий газрын цахим хуудсанд тавигдсан мэдээлэл анхаарал татаж байна. 

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Хүдэрчулуун гэдэг хүн “Хэрвээ эдгээр баримтууд НӨАТ-ын сугалаа байхгүй бол энэ бүхэн цаас болж хувирна” гээд ярьж байгааг цахим хуудсандаа байршуулсан энэхүү видео мэдээллээс үзэж болно.

Албаны хүн нь албан ёсны хуудсаараа дамжуулан ингэж мэдээлэл өгч байгаа энэ үйлдлийг төрөөс татвар дээр барьж буй бодлого нь НӨАТ-ын СУГАЛАА болчихсон гаж тогтолцоог харж болохоор байгаа юм.  Төр энэ мэтээр иргэдээ шулахаа хэзээ болих вэ?

Ийм эгдүүцэл хүрэм, хямдхан бодлого боловсруулж суугаа дарга нарт иргэддээ энэ асуудлаараа тайлбар хийнэ үү. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.201
    Өчигдөр

    Сугалаа байхгүй болчихоор яахаараа 2 % н буцаан олголт нь ч байхгүй болчдийн.

    Хариулах
  • 202.170.70.86
    Өчигдөр

    луйварчид үнэнээ хэлсэн байх шив. 10 хувиа бид буцааж авмаар байна. Ихэнх улс орон өгч байхад манайх гэж авна, шулна л гэх юм

    Хариулах