Улсын хэмжээнд 25 тохиолдол нэмж бүртгэгдлээ

10 цаг 32 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 15202 хүнд шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрлээ. Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1692 боллоо. Илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс,

  • Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай УБ хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ.
  • Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 

Өнөөдрийн байдлаар 1,244 хүн эдгэрээд байгаа бол 435 хүн эмчилгээнд байна" хэмээн мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна