СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 настай хүүд мэс засал хийж, биеээс нь 56 ширхэг соронзыг гарган авлаа


ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ.

Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна. Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. 

Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхний хэмжээтэй 56 ширхэг соронзыг гарган авсан байна. 

Эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг АНХААРУУЛЖ байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.