Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар аа дахин дахин худлаа ярихаа болиорой чи

Өчигдөр 13 цаг 44 минут

УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Шийдэх ёстой олон асуудал байхад яагаад Монголын баялаг гадаадад байх ёстой юм бэ? Зарим нь яагаад оруулж ирээд хороолол болгоод байгаа юм бэ? Үүнийг яагаад бид ард түмний төлөөлөгч болчихоод шударга шийдэж болохгүй байгаа юм бэ? Та нар минь жаран хэдүүлээ юм чинь энэ асуудал дээр шударга загнаад шийдчих. Буцаагаад нэхэмжлэлээ гаргачих.

Монгол Улсын баялгийг нэхэмжлээд явж байхдаа татгалзсан нөхдүүдийг олж тогтоогоод буцаагаад нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Оюутолгой өөрөө манайханд авлига өгсөн, авсан асуудал энэний цаана хөндөгдөнө. 

Нэгтгэдэг хүчээ ард түмний төлөө нэгтгээд өгөөч гэж хүсэж байна. У.Хүрэлсүх индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг аймар хэлэхээр нь би гайхсан.

Яг үнэндээ гэмгүй харилцаатай байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Ийм асуудлаар хэдүүлээ нам гэхгүй шүү. Авлигачдаас гадаадад гаргасан мөнгийг оруулж ирье. Ч.Хүрэлбаатар аа дахин дахин худлаа ярихаа болиорой чи.

Та нар ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Цаг нь хэзээ вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би уг нь хүлээлгэчих байсан юм, намайг огцруулаад шидчихсэн. У.Хүрэлсүхийг бас айлгаад явуулчихлаа. Нүцгэн үнэнийг та нарт хэлж байна. Монгол Улс тусгаар улс байж, улс шиг хөгжмөөр байна. 2012 онд ийм үг хэлэхэд хэчнээн шоолсон гээч. Хулгай дээрэм хийсэн дээрэмчид л шоолдог байхгүй юу" хэмээв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна