Хятадын уламжлалт анагаах ухааны эм коронавирусийн халдварыг үр дүнтэй эмчлэнэ

2020 оны 02 сарын 19

Хятадын уламжлалт анагаах ухааны эм (TCM)-ийг коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулсан Гуанжоугийн Амьсгалын Эрүүл мэндийн хүрээлэнгийн профессор Жонг Наншанийн хийсэн судалгааг танилцуулж байна.

Тэрээр "Хятадын Гуандун мужийн өмнөд хэсгийн Гуанжоу хотод болсон хэвлэлийн бага хурал дээр "Уушгины хатгалгаа №1" хэмээх ургамлын гаралтай жор нь тус мужийн коронавирусийн халдварыг эмчлэхэд үр дүнтэй болсон" гэж мэдэгдсэн юм. Судлаачид мөн түүнтэй адил өмнө нь өргөн хэрэглэгддэг Хятадын уламжлалт анагаах ухааны эмүүдийг туршиж үзсэн бөгөөд эдгээр нь коронавирусийг устгаж, цитокины өвчлөлийг бууруулах боломжтой гэлээ.

Эдгээр туршилтууд нь COVID-19-ийн эхэн ба дунд үе шатанд хятад уламжлалт эмийг ашиглах боломжтой аж.

Гуанжоугийн Амьсгалын Эрүүл мэндийн хүрээлэнгийн профессор, Жонгийн багийн гишүүн Ян Зифенг "Зах зээл дээр одоо байгаа 54 уламжлалт эмийг туршилтаар хэрэглэхэд судлаачид коронавирусийн халдварыг үр дүнтэй эмчлэх боломжтой таван аргыг олж тогтоосон" гэж онцлон хэлэв.

Эх сурвалж: Xinhua 

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.