"ZEUS" баг 14 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд урилгаар оролцоно


PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрын шагналт Монголын цахим спортын төлөөлөл "ZEUS ESPORTS" баг дараагийн тэмцээн болох "MAJOR PRIDE LEAGUE 2021 (RUSSIA)(ONLINE)"-д урилгаар тоглохоор боллоо. 

Уг тэмцээнд Орос, Украйн зэрэг улсын багууд оролцон, хасагдах журмаар явагддаг ба сонгон шалгаруулалтанд олон багаас шигшигдэж үлдсэн 12 баг урилгаар орж, шилдэг 4 багтай аваргын төлөө 3 өдрийн турш тоглох аж.

"ZEUS" баг 5000 ам.доллар буюу 14 сая төгрөгийн шагналын сантай "MAJOR PRIDE LEAGUE 2021 (RUSSIA)(ONLINE)" тэмцээний финалын шатанд шилдэг 16 багийн нэгээр оролцох юм. 

Тэмцээн нэгдүгээр сарын 29, 30, 31-нд Улаанбаатарын цагаар 22:50-аас болох ба дэлхийн аваргад оролцсон гурван баг урилгаар оролцох юм. Үүнд:

  • Дэлхийн аваргын дөрөвдүгээр байрын шагналт Оросын NAVI
  • Дэлхийн аваргын зургаадугаар байрын шагналт Казахстаны KONINA POWER
  • Дэлхийн аваргын шилдэг 16-д шалгарч чадаагүй Шведийн GODSENT багууд урилгаар оролцох юм. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.16
    2021/01/29

    сайхан мэдээ байнаааааааа

    Хариулах