Коронавирусын вакцины гаж нөлөө илэрсэн тохиолдолд нөхөн олговор олгоно


Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аяныг Сингапурын эрх баригчид өнгөрсөн оны сүүлчээр эхлүүлсэн бөгөөд Pfizer/BioNTech-ийн вакциныг хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд, дараа нь Ерөнхий сайд Ли Сянь Лун тэргүүтэй Засгийн газрын гишүүд, мөн эрсдэлт бүлгийн иргэд хийлгэсэн юм. 

Тэгвэл сингапурын эрх баригчид коронавирусний вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд 10 мянган сингапур доллар буюу 7500 ам.долларын нэг удаагийн нөхөн төлбар олгохоор болжээ. Тодруулбал, тус яамны санхүүгийн шинэ хөтөлбөрт тусгаснаар бол эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд нэг удаагийн төлбөрийг олгоно хэмээжээ. Харин нас барсан эсвэл эрүүл мэндэд цаашид сөргөөр нөлөөлөх хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд 225 мянган сингапур доллар буюу 169 мянган ам.доллорын нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн юм.

Ард иргэдийг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн вакцинжуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна