Гадаад харилцааны сайдад дэмжигдсэн С.Батцэцэг гэж хэн бэ?


С.Батцэцэг нь  Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн. Тэрээр 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал, 2005-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.Тэрээр  улсад 20 жил ажиллаж байна. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Шинэ засгийн газарт ажиллах гадаад харилцааны сайдаар дэмжигдсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.26
    2021/01/29

    Хөөш энэ Дарханыхан бүгдээрээ төрийн толгойд гарчихлаа энэ юу болоод байна манай Хаян хаана явнаа та нар сайн ажиллаарай ард түмэн бол дүнгээ тавина шүү амжилт найрамдлын Дарханыхан

    Хариулах