Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар томилогдлоо


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг Сангийн сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанаар 72.7 хувийн саналаар дэмжлээ.

Чуулганы хуралдаанаар уг томилгоог хэлэлцэн 83.6 хувийн саналаар дэмжигдсэнээр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллахаар боллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна