Газ савлах, үйлдвэрлэх, борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийж эхэллээ


Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр үүнийгээ дагаад ашиглалтын зөрчил нэмэгддэг. Стандарт хангаагүй хий хэрэглэсний улмаас ахуйн аюул осол цаашлаад хүний амь эрсдэх ч тохиолдол гардаг байна. Түүнчлэн шингэрүүлсэн шатдаг баллонт хийг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу суурилуулах хэрэгтэй бөгөөд чанарын шаардлага хангаж буй эсэхэд байнга анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Энэ дагуу нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Стандарт хэмжил зүйн газар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг  газ савлах, үйлдвэрлэх, түгээх, худалдан борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийн зөрчлийг арилгуулахаар ажиллаж эхэллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.