Улсын хэмжээнд 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн дотор нийт 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Илэрсэн тохиолдлууд бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Өчигдөр “Интэрмед” эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн 4 хүний түргэвчилсэн тест эерэг гарсныг ХӨСҮТ-ийн лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулсан.Ингэснээр Монгол улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1742 боллоо. Үүнээс 1,321 хүн эдгэрээд байгаа бол 408 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1,
  • Хүнд-1,
  • Хүндэвтэр-52,
  • Хөнгөн-353 хүн байна" хэмээн мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна