Х.Баттулга: Мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр анхаарч ажиллаарай


Монгол улсын Ерөнхийлөгч засгийн газрын сайд нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Б.Жавхланд хандан:  " Та Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тиймээс мөнгөний болон бусад бодлогын хүрээнд ажилтайгаа танилцах шаардлагагүй гэж бодож байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Тиймээс мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Бидэнд дахин гурван жилээр сунгах боломж  бий. Тиймээс цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү. Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн байгаа. Тиймээс өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна" хэмээгээд шинэ сангийн сайдад ажлын амжилт хүслээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.64
    2021/01/31

    Арга ядсан үёд зээл ав гэх үг бий

    Хариулах