Дорноговь аймагт хөл хорио тогтоолоо


Дорноговь аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус аймагт хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, Нийслэлээс Дорноговь аймагт замын ажил хийхээр очсон хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шижилгээ авахад, нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан тул баталгаажуулах сорьцыг ХӨСҮТ- рүү шилжүүлээд байна. Нөхцөл байдлын улмаас аймгийн засаг даргын шийдвэрээр өнөө оройны 22:00 цагаас эхлэн аймаг сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Хэрэв зайлшгүй орон нутагт зорчих шаардлагатай бол сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авахыг анхааруулсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна