Шадар сайд С.Амарсайхны 200 сая хол давсан ОРЛОГО


Хотын даргын сэнтийгээс УИХ-ын гишүүний суудалд тухалсан С.Амарсайхан дээлээ давхарлаж Шадар сайд боллоо. Шадар сайд тангаргаа өргөнгүүтээ УОК-ыг хуралдуулж, сүр дуулиантайгаар ажлаа эхлүүлсэн. Энэ зуур цахим орчинд түүний хөрөнгө орлого олны анхаарлыг татаж эхэллээ.

Тодотгон хэлбэл, Шадар сайд С.Амарсайханых гэдэг айл 10 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрбээр гурван орон сууцаа ийнхүү үнэлсэн байгаа юм. Тэднийх гэр бүлээрээ жилдээ 200 сая хол давсан орлого олдог. 

Lexus RX 350 ,Mazda CX-9 маркийн хоёр машинтай. Эдгээр нь 202 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 4 тэрбум 499 сая төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй Оюуны Ундраа Групп ХХК, "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК-иудад хувь эзэмшдэг. Ийнхүү сүүлийн 10 жилийн турш төрийн алба хашсан шинэхэн Шадар сайдын ХОМ олон нийтийн анхаарлыг татаж байна. 

НАМТАР:

 Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

1981-1991 онд Налайх дүүрэгт Эрдмийн-Оргил цогцолбор сургууль дүүргэж, АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест их сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй. Гадаад хэлний мэдлэг: Англи, Хятад, Орос Ажлын туршлага:

• 1992-1994 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтан

• 2000-2004 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Консулын ажилтан, Атташе

• 2004-2007 онд Американ трейд & девелопмент компанид гадаад худалдааны менежер

• 2007-2016 онд Оюуны-Ундраа группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга

• 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

• 2016–2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

• 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга

• 2017-2019 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга

• 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга

• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Нийгэм, эдийн засгийн бусад салбарын туршлага:

• Монголын эдийн засгийн форум, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратегийн хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн.

• 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч

• 2016 оноос “Азийн Хүлэг” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.

• Монголын Таеквондогийн мастеруудын холбооны Ерөнхийлөгч /Хар бүс, 4 дантай/ С.Амарсайхан нь төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг эрхэлдэг юм.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.120
    2021/02/01

    Тэгээд бас ханаж цадахгүй ковидын хандив тусламжаар өөрсдийгөө шагнаад түүнийгээ бараг л зөв гэж хуцдаг нүүр нь хөдөлгөөнгүй болтол гоо сайхандсан мөсөн царайтай нөхөр

    Хариулах
  • 59.153.112.121
    2021/01/31

    Энэ бизнесмэн хүмүүс нь бизнесээ хийгээд явж бж болдоггүй юм бх даа. Ядаргаатай юу дутсан гэж....

    Хариулах
  • 202.126.89.146
    2021/01/31

    За естой МАНАН шүү дээ ах нь АН өөрөө МАНам

    Хариулах
  • 202.9.40.14
    2021/01/31

    энэ залуу ямар үйлс бүтээсэн хүн бэ.албан тушаалд даруулчихсан юм байна.танилцуулагаас харахад хувийн орлого нь их өссөн байдал ажиглагдаж байна.ийм байгаа учраас иргэд ядуураад байгаа юм.ард олон минь амжиргаагаа сайжруулахад ухаалаг хандах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/01/30

    Хамгийн боловсролтой ажилтай ажиллаж чаддаг херенгетэй ч хун байна Амжилт хусье Хотын тев цэцэрлэгийг Сайхан болгож хотынхоны очих дуртай газрын нэг болгосон улс оронд нэг ийм цэцэрлэг байх естой байсан шуу

    Хариулах
  • 66.181.180.119
    2021/01/30

    Энэ нийгэм чинь чөлөөт зах зээлийн нийгэм. Хэн хөдөлмөрлөж чадна,тэр чинээгээрээ мөнгө хөрөнгөтэй байдаг юм. Битгий хүний түрүүвч рүү өнгий.

    Хариулах