Диана гүнжтэй андуурахаар адилхан жүжигчин Кристен Стюарт


Найруулагч Пабло Ларраины бүтээсэн "Spencer" киноны анхны зураг цахим ертөнцөд цацагдлаа. Энэхүү киног Диана гүнжийн таалал төгссөний 25 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд тус бүтээлд Уэльсийн гүнж Диана болон хунтайж Чарльз нарын салалтын талаар дэлгэрэнгүй харуулах юм.

Тодруулбал, Диана Францэс болон Уэльсийн Ханхүү Чарльз нарын хурим 1981 оны 6 сарын 29-ний өдөр болсон. Улмаар 1982 оны зургаан сарын 21-нд Диана Чарльз хоёрын анхны хүү мэндэлж байжээ. Гэвч 1990-ээд оны эхээр хосуудын харилцаа муудаж эхэлжээ. Гол шалтгаан нь  Ханхүү Чарльз нь Камиллой Паркер Боулз гэх бүсгүйтэй тогтоосон харилцаанаас болсон гэж үздэг. Удалгүй Диана гүнж болон Ханхүү Чарльз нар хоёр тийш болсон байна.

Их Британийн ард түмний хайртай гүнжийн дүрийг жүжигчин Кристен Стюарт бүтээсэн ба жүжигчин бүсгүй Диана гүнжтэй андуурахаар адилхан харагдаж байгаа юм. Түүний төрхийг "Anna Karenina", "Little Women" зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж, Оскарын шагнал хүртсэн костюм дизайнер Жаклин Дюрран бүтээсэн байна. Харин киноны хөгжмийг Radiohead хамтлагийн гитарчин Жонни Гринвуд зохиожээ.

"Spencer" кино 2021 оны намар хэвлэлийнхэнд зориулан нээлтээ хийхээр төлөвлөгдсөн бол Диана гүнжийн таалал төгссөний 25 жилийн ойгоор буюу 2022 онд үзэгчдийн хүртээл болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.130
    2021/02/11

    adilhan gej haragdahgui l bna da

    Хариулах
  • 202.9.40.44
    2021/02/09

    ogt adilgvi bna

    Хариулах
  • 202.126.88.45
    2021/02/08

    Төстэй л юм байна шүү дээ

    Хариулах
  • 202.21.100.185
    2021/02/08

    хэзээч андуурхааргүй өөр байхад юу гээд эргүүтээд бнаа

    Хариулах
  • 202.9.46.21
    2021/02/06

    Адилхан байна.

    Хариулах
  • 202.70.34.98
    2021/02/03

    өөршдээ диана гоё бүсгүйшүү яаж зүйрлэхвээдээ

    Хариулах
    • 103.111.68.3
      2021/02/10

      yag unen

  • 202.9.46.224
    2021/02/03

    Shall oor bna.

    Хариулах
  • 104.13.208.219
    2021/02/03

    M.SUVD dolir baihaa

    Хариулах
  • 66.181.186.167
    2021/02/03

    Юу нь адилхан гэж.

    Хариулах
  • 109.183.244.156
    2021/02/02

    jmar hunii nudeer harahad adilhan ym boloo ene huuhen hezeech Dianagiin durd tohirohgui

    Хариулах
  • 202.21.119.98
    2021/02/02

    шал өөр л юм байнаш дээ.

    Хариулах
  • 66.181.161.61
    2021/02/02

    юу нь адилхан байгаа вм бэ шал өөр байна тэнэгээ

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/02/01

    Za daa anduuraad baihaar adilhan bishee, harin sain jujigchin

    Хариулах