Өчигдөр 163 иргэн эх орондоо иржээ


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр  20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 163 хүн эх орондоо ирсэн бөгөөд бүгд Covid-19 шинжилгээнд хамрагдсан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдсэн 40 орчим тусгай үүргийн онгоцоор 7000 орчим иргэн эх орондоо иржээ. Тэднээс хамгийн анхных буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс халдвар илэрч байжээ.

Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 03, хоёрдугаар сарын 26-нд Сөүл,  хоёрдугаар сарын 10-нд Токио,  хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж буй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна