“Хаппи веритас”-ын Ж.Амарсанаа эмч, нэг сарын хугацаанд үнэгүй үзлэг хийхээр боллоо


Эрүүл мэндийн сайд асан Ж.Амарсанаа “Хаппи веритас” оношлогооны лаборатори ажиллуулдаг билээ. Тэрээр цар тахал болоод эдийн засгийн хүнд хэцүү үеийг хохирол багатай даван туулахад тус дэм болох зорилготойгоор өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл үзлэгийн төлбөрөө үнэгүй болгосон талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тодруулбал, иргэд тус лабораториор нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлгэх боломжтой аж. 

Дашрамд дурдахад, тэрээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үнэгүй оношлогоо, шинжилгээ хийж байсан билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.29
    2021/02/01

    юу худлаа ярьдаг залилан хулгайч вэ,оношлог

    Хариулах