Эрх мэдэлгүй тамгаараа шийдвэр гарган суудаг Ц.Тувааныг ЭЦГ-аас шалгаж эхэллээ


УИХ-ын гишүүн Ц.Туваан ямар ч хүчингүй тамга тэмдэг ашиглан АН-ын дарга С.Эрдэнийг намаас хөөх шийдвэр гаргасан  хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл хүчингүй болсон тамгаа ашиглан  "С.Эрдэнийг тус намаас 8 жилийн хугацаатайгаар хасах" шийдвэрийг гаргажээ.  Ц.Тувааны тус шийдвэр гарахаас өмнө АН-ын гишүүд түүнийг "Тамга тэмдэг нуун дарагдуулсан" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан ЭЦГ-т гомдол гаргаж байжээ. Үүний дагуу Ц.Тувааныг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. 

Түүнчлэн УДШ-ийн цахим бүртгэлийн сангаас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэх бүртгэлийг хассан байдаг. Ингэснээр Ц.Туваан нь тус намыг төлөөлөн шийдвэр гаргах тамга тэмдгийг ашиглах боломжгүй болсон юм.  Нэг үгээр бол ямар ч эрх мэдэлгүй гэсэн үг. Ямартай ч түүний энэ үйлдэл нь Ардчилсан намын дотоод дүрэм журмыг зөрчсөн төдийгүй Монгол улсын хууль дүрмийг ч ноцтой зөрчөөд байгаа юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.190
    2021/02/01

    энэ чинь одоо тэгээд УИХ-ын өнөө Халдашгүй дархан Эрх энэ тэр нь байхгүй болчихсон юмуу, урд нь Хууль хяналтынхан УИХ-ыг Шалгаж хэрэг үүсгэж болдоггүй байсан биз дээ

    Хариулах