Хэнтий аймаг 90-ээс дээш насны ахмадууддаа 30 мянган төгрөг олгоно


Ахмад настны тухай хуулийн 12.4-т зааснаар "билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно" хэмээн заасан байдаг. 

Тэгвэл Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 90-н настай 90-н ахмадад 30 мянган төгрөг олгохоор болжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан хэдий ч Зөвлөлийн хурлаар ахмадууддаа ийнхүү  дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.42
    2021/02/02

    за ёстой гийгүүлэх нь дээ

    Хариулах