Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 95 хувьтай зохион байгуулж дууслаа


Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-наас 27-ны өдрийн хооронд цэргийн бүртгэлийг зохион байгуулж дуусжээ. 

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд энэ оны цэргийн бүртгэл 94.5 хувьтай зохион байгуулагдсан байна. 

“КОВИД-19” цар тахал гарсантай холбогдуулан халдвар, хамгаалалтын дэглэмийг хороодод тогтмол мөрдүүлж, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж цэргийн бүртгэлийг явуулсан болохыг мэдээллээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна