Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Х.Бадамсүрэнгийн оронд Т.Хэрлэн очих уу?


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудыг солих тухай асуудал “хөшигний ард” яригдаж, Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Засгийн газар огцорсон учраас түүний асуудал түр хойшилж,  хүсэлтээ эргүүлэн татсан гэх мэдээлэл байна.

Эрдэнэт үйлдвэрийн захирал Ерөнхий Х.Бадамсүрэн Торонтогийн их сургуульд суралцдаг охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг тус үйлдвэрээс гаргуулан төлсөн мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард хэвлэлд ил болсноор түүний төдийгүй тус үйлдвэрийн удирдлагуудын тансаглал, төсвийн мөнгөнд үрэн таран хандсан баримтууд ил гарч олны дургүйцлийг хүргэсэн.

Үүний дараа МАН-ын удирдлагууд түүнийг чөлөөлнө хэмээн ярилцаж байсан ч улс төрийн “тохироо хийж” чадсанаар албан тушаалдаа үлдсэн гэдэг. Харин одоо тус үйлдвэрийн дараагийн дарга хэн болох вэ гэдэг асуудал ч улс төрийн хүрээнд олон хүний анхаарлыг татаж байна.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа уг албан тушаалд горилж байгаа гэх. Мөн сонгогдох магадлал хамгийн өндөр кандитат бол Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн. 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажилладаг тэрбээр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн дотны найз гэгддэг. Х.Хэрлэнг Ерөнхий сайд болсныхоо дараахан агентлагын даргаар томилж байв. 

Х.Хэрлэнгийн хувьд улс төрд нөлөө бүхий найз нарынхаа “буян”-аар насаараа дарга хийсэн гэж хэлж болно. Анх АМХЭГ-ын Кадастрын албаны даргаар байгуулагдсанаас нь хойш ажиллаж, газрынхаа орлогч болтлоо дэвшсэн. Энэ хугацаанд лицензийн наймаатай нэр нь холбогддог, хууль хяналтын байгууллагын хаалга ч цөөнгүй татсан. 

Мөн “Монгол шуудан” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэхчлэн гуншин ихтэй. Ийм эрхэм “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын дараагийн даргаар очих бололтой.

Г.Сар



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.71
    2021/02/03

    mash ih uul uurhain lizents zarsan hun gej yariddag

    Хариулах
  • 202.170.70.86
    2021/02/02

    бөөн эрх ашиг ш дээ. Хэрлэн гэж хүн Хүүкийн маш ойрын хүн Тиймдээ ч дандаа дарга хийдэг

    Хариулах
  • 103.212.117.199
    2021/02/02

    заавал ийм хэл амтай хүн тавих сонирхол хэнд байнаа аятайхан хэл амгүй хүн алга уу

    Хариулах
  • 66.181.161.39
    2021/02/02

    Бадам дарга дээрдээ

    Хариулах
  • 66.181.179.47
    2021/02/01

    хэрлэнд нээгээд прокуророос хаасан хэрэг прокурор дээр нилээд олон бийдээ...дандаа хятад компанид үйлчилсэн байдаг

    Хариулах