Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна

Х.Есү
2021/02/02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өглөөний ийм уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.

Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь  гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Улаанбаатар хотыг тойрсон 25 км-ын радиуст дэд бүтэц хийнэ. Хот газраа үнэтэй өгдөг тул барилга үнэтэй баригддаг.  Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол аж үйлдвэржсэн орон болохгүй. Тэр утгаараа Залуус 1, 2, 3 дугаар хорооллыг туршилт байдлаар хиймээр байна." гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.42
    2021/02/02

    ЮУНЫ өмнө ОЮУ толгойн асуудлаа хурдан шийдвэл ОРОН ёууц барьж болно. ҮНЭГҮЙ ч

    Хариулах
  • 64.119.16.42
    2021/02/02

    МӨНГӨ байхгүй байхад юуны 30 хувь, юуны залуусын хороолол. ЯАНА ДАА.

    Хариулах