Шинээр 18 тохиолдол илэрлээ

Х.Есү
2021/02/02

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнөөдрийн мэдээллээр шинээр 18 тохиолдол илэрчээ. 

  • Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 2 тохиолдол,
  • "GP plaza"-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 7 тохиолдол,
  • Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 1 тохиолдол,
  • "Микс пицца"-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол,
  • Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 6 тохиолдол байна.
  • Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар 15 голомт идэвхитэй байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 1323 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1832, эдгэрсэн 1384 эмчлэгдэж байгаа 448 байна. Үүнээс 375 хөнгөн, 67 хүндэвтэр, 1 хүнд, маш хүнд 1 хүн байна. Маш хүнд хүн эрчимт эмчилгээний тасагт байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна