Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ


Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг барилгын салбарынханд товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан, санаа бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус 1,2,3 хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ. 

Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 27.123.213.238
    2021/02/02

    Баячууд л дийлэхээр өндөр үнэтэй орон сууц барих юм аа. Уул нь залуу гэр бүл болон дундаас дооших орлоготой иргэдэд л орон сууц хэрэгтэй байдаг. Гэхдээ зэрэг зиндаа үнэнд нь тааруулж байгаа юм шиг бөгс багтахгүй жижиг хэмжээтэй, чанаргүй материалаар барьсан орон сууц бол бүүр хэрэггүй. Бараг хашаандаа сайхан амьдрах дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл илүү үр дүнтэй байх даа.

    Хариулах
  • 66.181.185.230
    2021/02/02

    Зөв л байна. Ажил ,хэрэг ,болгоорой. доо. Хэт ,олон ,юм ,амалмааргүй байдаг юм даа. Дуугүй хийгээд дараа нь яривал амттай.

    Хариулах