Ц.Ганзориг: Дөрвөн төрлийн вакцинаас иргэд өөрсдийн сонголтоор хийлгэнэ


Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр, "Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг авахаар гэрээ хэлцэл хийсэн. Олон нийтийн зүгээс ОХУ-ын вакциныг авахгүй юм уу гэсэн асуултыг олноор ирүүлж байна.

Манай улс ОХУ-ын Спутник вакциныг авна. Гагцхүү ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн үед нь тухайн вакциныг шат дараатай татан авна. Одоогоор ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн Pfizer, Astrazeneca вакцинуудыг татан авахад бэлэн болоод байна.

Мөн БНХАУ-ын Синовак вакциныг авахаар гэрээ хэлцэл хийж байна. Дэлхий нийтэд үр дүнтэй нь батлагдаж буй вакцинуудыг шат дараатай нийлүүлж, иргэнд аль вакциныг сонгож хйилгэх сонголтыг нь үлдээнэ.

Зарим улс орны хувьд нэг вакцинаар дагнаж байгаа. Сингапур улсад гэхэд нэг вакциныг сонголтгүйгээр хийж байна. Манай улсын хувьд иргэндээ сонголтыг нь үлдээнэ" хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна