Х.Баатархүү: ХААДС-ийн ажил дээрээ архидаж, зодолдсон гэх хүмүүсийг дуудаж, мэдүүлэг авч байна

22 цаг 41 минутын өмнө

Өчигдөр буюу 15-ны өдөр "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-гийн ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, хоорондоо зодолдон, цагдаагийн байгууллагад хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. 

Тодруулбал, тус сангийн Дэд захирал Н.Алтанзагас, Дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар ажлын байрандаа архидан согтуурч хоорондоо зодолдсон гэх мэдээлэл гарсан.

Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Х.Баатархүүгээс тодруулахад, "Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн, шалгаж байгаа. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус газарт очиход ажлын байран дээрээ байгаагүй тул нэр бүхий иргэдийг өнөөдөр хэлтэс дээр дуудан шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.195
    2021/02/17

    Zagas ntr naaduuldag nohdvvdees holhon ywsan deer zaluusaa

    Хариулах
  • 64.119.24.91
    13 цагийн өмнө

    Юун ч олон дэд захиралтай юм .Яг юу хийдэг байгууллага вэ

    Хариулах
  • 202.55.188.93
    14 цагийн өмнө

    Юун зайлуулах тийм загас магас нэртэй дарга нарыг аккурманд тэжээх хэрэгтэй жишээ нь хорих 411 ч юм уу хахаха

    Хариулах
  • 202.126.90.58
    18 цагийн өмнө

    Цагдаагаас илүү хурдан манвёрласан байна

    Хариулах
  • 202.126.90.138
    18 цагийн өмнө

    Ийм балайнуудын хариуцлагагүйгээс болж Монголд халдвар тархсан.

    Хариулах
  • 64.119.21.41
    20 цагийн өмнө

    Ийм нөхдыг зайлуулах хэрэгтэйшүү

    Хариулах