Д.Нарангэрэл: Зочид буудалд ажиглалтад байгаа хүмүүс эрүүл

2020 оны 03 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл хийж байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 173 оронд COVID-19  халдвар бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, АНУ, Германд халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар гарлаа. Европоос Ази тив рүү халдвар шинээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Азийн хоёр дахь тои тархалт гарах нь гэж ДЭМБ-аас анхааруулж байна. Мөн “Амар” зочид буудалд байрласан ажиглалтанд байгаа хүмүүс бол эрүүл хүмүүс. Тус зочид буудлын ойр орчимд амьдардаг хүмүүс санаа зовох хэрэггүй" хэмээн мэдээлэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "Италид өнгөрсөн 24 цагт 427 нас баралт бүртгэгдэж, нийт 3000 давлаа. 41035 хүн халдвар авчээ. Ламбордин мужид цогцос хадгалах, чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй болж бусад мужаас дэмжлэг хүсэж байна. ЮНЕСКО-гоос дэлхийн 107 улс оронд бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаасан байна. Мөн ХӨСҮТ дээр эрчимт эмчилгээний 10 орыг нэмж оруулсан байгаа. Эмнэлгийн түргэн тусламжийн 10 машиныг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Хэрвээ ачаалал их үүсээд эхэлвэл эмнэлгийн бусад үйл ажиллагааг хэвийн байгуулахын тулд явуулын лаборатори байх эсэхийг судлаад явж байна" гэв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.