“Netflix” компани HD форматтай видеоноос татгалзахыг уриалав

2020 оны 03 сарын 20

Франц улсад коронавирусийн улмаас гэртээ ажиллаж буй иргэдийг ажилдаа анхаарал төвлөрүүлэхийн тулд “Netflix” болон “Youtube” сувгийг салгаж магадгүй гэсэн яриа гарчээ. Харин Даваа гарагт Швейцарьт холбоо барих сүлжээ нь халдлагад өртсөн билээ. Тэгвэл ХБНГУ-ын хөрш зэргэлдээ орнуудаас ирсэн мэдээллээс үүдэн тус улсын хэдэн зуун мянган иргэн өөрсдийн гэр оффис дээрээ сууж, видео чатаар хурал хийж, утсаар хэлэлцээр хийж байна. Тэд чөлөөт цагаараа гэртээ “Netflix” болон “Youtube”  сувгийг үзэх, найз нөхөдтэйгээ whatsapp хийх, онлайнаар ном унших, онлайн концерт эсвэл онлайн йогийн хичээлд оролцох боломжтой болсон аж.

Иймд “Netflix” компани Европ тивийн хэрэглэгчдэд үзүүлэх видеоныхоо чанарыг 30 хоног хүртэлх хугацаатай бууруулах шийдвэр гаргажээ. 

Цар тахлын улмаас интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, сүлжээний ачаалал ноцтой түвшинд хүрсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Дээр дурьдсан хугацаанд “Netflix”-ийн үүсгэдэг интернэт ачааллын хэмжээ 20 гаруй хувиар буурах аж. Уг шийдвэрийг гарахаас өмнө Европын Холбооны удирдлага өөрийн тивийн интернэт хэрэглэгчдэд хандаж, интернэтийн ачааллыг хэт нэмэхгүйн тулд өндөр чанартай HD видеоноос татгалзахыг уриалжээ.

Эх сурвалж: Spiegel.de, Techcrunch

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 20
202.131.246.38
xaxa

xaxa