Хятад ажилчид оруулж ирэх эсэх ҮАБЗ-ийн түвшинд яригдаж байна

2020 оны 03 сарын 22

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөө өглөө уулзаж, зөвлөлджээ.

Хуралдаанаар, Covid-19 тахлын Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдсөн байна. Улмаар ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байгаа бөгөөд хуралдаан хараахан дуусаагүй байна.

Өнгөрсөн баасан гарагт яригдсан "Дарханы замын ажил хийхээр урд хөршөөс 100 гаруй хятад иргэн тусгай үүргийн онгоцоор оруулж ирэх" асуудалд ЭМЯ эсрэг байр суурь илэрхийлсэн. Тиймээс ҮАБЗ, Засгийн газрын түвшинд дахин хэлэлцэж байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.